Болор шаахайн барилга

2016 оны 02 сарын 24, 13:25
24d1cb291dc392Тайванийн баруун эрэг дээр орших Будай нэртэй газар Үнсгэлжингийн болор шаахайн загвартай барилга баригдаж дууссан талаар “Focus Taiwan” сайт мэдээлжээ. 

Энэхүү барилга нь “Үнсгэлжингийн шаахайн сүм” нэртэй боловч аль ч шашны ямар нэг газар биш арт-галарей бөгөөд дотор нь эмэгтэй зураачдын 100 гаруй бүтээлийг суурилуулах аж. 

Барилгыг хөх өнгийн 320 хэсэг шилээр бүтээсэн бөгөөд шаахайн барилгын өсгийнөөс дээшх өндөр нь 16.5 ба өргөн нь 11 метр. Шаахайн байшингийн угсралтын ажлыг хоёр сар гаруйн хугацаанд гүйцэтгэжээ. Барилгын нээлтийг ирэх хоёрдугаар сарын 8-нд нээхээр төлөвлөж буй аж.

Энэхүү төслийн гол санаа нь 1950-иад оны үед Тайванийн хотуудад нэлээд тархсан нэг төрлийн үхжилт өвчний хорт үр дагаврыг хүмүүс битгий мартаасай гэдгийг сануулах зорилготой гэнэ. Тухайн үед уг гамшигт өвчний улмаас олон олон эмэгтэй хөлөө тайруулсан эмгэнэлт түүх бий.

912b2c7f73c0f7

Ц.МӨНХ