БАЯНХОШУУНЫ ДЭД ТӨВ

2016 оны 06 сарын 03, 11:40
p1ak9rpmta5km1v1v1avn1gqm18d91Хотын захиргааны шинэ цогцолбор нь газрын төвшнөөс доош 1 давхар, газрын төвшнөөс дээш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлагууд байрлах 20 давхар /А блок/, иргэдэд үйлчлэх төвийн 2 давхар /Б блок/, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албаны 6 давхар /В блок/ болон спорт залны барилга баригдахаар төлөвлөсөн. Барилгажих талбай 8.116.52 мкв ба А,Б, В блок, спорт залны барилгын нийт талбай 44.587.33 мкв ба зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн.

Төсөл хэрэгжүүлэгч “Глобал бридж консерциум” барилгын угсралтын ажлыг гадна тохижилтын хамт өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бөгөөд нийслэлийн шинэ цогцолбор бүрэн ашиглалтад орсны дараа 3 жилийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулах юм.

Төслийн явцад 800-1000 иргэн ажлын байртай болж, 150 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудад олгох юм байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2002 оноос хойш барилга угсралтын салбарт ажиллаж буй "Хүдэр ордон" ХХК ажиллана. Төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2019 онд хотын захиргаа шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулах боломжтой болох юм.