ӨӨРӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ӨӨРӨӨ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙХ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСГЭДЭГ

2017 оны 12 сарын 06, 14:10
Төрөөс барилгын компаниудыг дэмжинэ гэж их ярьдаг. Барилгын компани гэж яг хэнийг хэлээд байна вэ?
Хүмүүс барилгын компани гэхээр энэ салбарт ажиллаж байгаа бүх хүнийг хамруулж ойлгодог. Барилгын салбар бол хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зөвлөх ажил үйлчилгээ эрхлэгч, материал үйлдвэрлэгч, техникийнхэн гэх мэтчилэн компаниудын оролцоотой явагддаг үйлдвэрлэлийн процесс. Үүн дотроо хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг, их хэмжээний хөрөнгийн эргэлтийг үүсгэж байдаг нь гүйцэтгэх салбарынхан. Харин хөрөнгө оруулагч гэдэг нь хөрөнгө оруулалт хийгээд, түүнээсээ ашиг олж байгаа компаниудыг хэлдэг.