ГЭР ХОРООЛЛЫГ УТААГҮЙ БОЛГОЁ ГЭВЭЛ ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖТАЙ Л БОЛГОНО

2017 оны 12 сарын 06, 14:14
 Утаанаас Улаанбаатарыг хэрхэн салгах вэ гэдэг дээр ярилцъя. Утаанаас салах цорын ганц шийдэл нь орон сууцжуулах гэж ярьж байна. Энэ цор ганц шийдэл мөн үү?
Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс дугуй зохиохдоо их сайн. Шинэ санаанууд буюу өнхрөхгүй дугуйнууд их зохиодог гэсэн үг. Хот төлөвлөлтийн бодлого дэлхийд ердөө ганц л бий. Орчны бохирдлыг инженерийн шугам сүлжээгүй хэсэг нь үүсгээд байдаг. Жишээ нь Улаанбаатар хотын агаар орчны бохирдлын 80 хувийг гэр хороолол үүсгэдэг. Бангкок мөн адил. Сөүл, Токио, Лондон харин энэ асуудлаа шийдсэн. Энийг шийддэг ганц л арга бий. Тэр бол инженерийн төвлөрсөн шугамаа тэлэх, инженерийн хангамж хүрэхгүй газраа хэсэгчилсэн инженерийн хангамж өгдөг. Гэр хорооллыг утаагүй болгоё гэвэл инженерийн хангамжтай л болгоно.