ТАХИА ЖИЛИЙН ШИЛДЭГ БАРИЛГА

2018 оны 02 сарын 22, 10:49
Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим (МХБХТ)-аас уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны “Шилдэг барилга” шалгаруулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа жил бүрийн сар шинийн өмнө явагддаг бөгөөд эдүгээ 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд БХБЯамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, МХБХТанхимын тэргүүн М.Батбаяр, ҮББК-ийг үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Гал Тахиа жилийн шилдэг барилга шалгаруулалтад манай хот байгуулалт, барилгын салбарын шилдэг компаниуд оролцож байгаа бөгөөд шилдэг хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, архитектор, хот төлөвлөгч, барилгын инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар шингэсэн олон сайхан барилга байгууламжууд өрсөлдсөнөөс шилдгээр шалгарсан 12 барилгын хөрөнгө оруулагчдад “ТАХИА ЖИЛИЙН ШИЛДЭГ БАРИЛГА” өргөмжлөл гардан авсан юм. Мөн нийслэл хот, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн их бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулагчид оролцлоо.

Шилдэг барилга шалгаруулалтад иргэний болон үйлдвэрийн барилгын төрөлд багтах барилгын материал, эрчим хүчний үйлдвэрийн барилга болон банк санхүүгийн төв, аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, бизнесийн төв, оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалтын барилга байгууламжууд багтсан байна. Шилдэг барилга шалгаруулалтын хүрээнд хот төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер интерьерийн болон зураг төслийн инженерийн тооцоолол, шилдэг шийдлүүд, тэргүүний технологи Ноу-Хауг нутагшуулан хэрэгжүүлсэн байна.

Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж нийслэл хот, аймаг орон нутгийн өнгө төрхийг чимсэн шилдэг барилгуудаа шалгаруулж, өргөмжлөл гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд дараах 12 барилгыг Гал Тахиа жилийн “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар өргөмжлөв.

1. “ХААН Банк”-ны “KHAN BANK TOWER” оффисын цогцолбор
11(1)

2. “Оюуны ундраа пропертиз” компанийн “ZAISAN HILL COMPLEX” барилга
22(2)

3. ”Азиа Пасифик Ланд” ХХК-ийн “OLYMPIC RESIDENCE” барилга
33


4.”Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-ийн “CITY TOWER” барилга
44(2)

5.“Хос бар” ХХК-ийн “ЧИНГИС ЦАМХАГ” барилга
55


6.”Эрэл” ХХК-ийн “CHOIJIN SUITES” барилга
66


7.“Эрэл” ХХК-ийн “Барилга Үйлдвэрлэх Комбинат”-ын барилга
88


8.“Макс Өргөө” ХХК-ийн “220K RESIDENCE” орон сууцны барилга
88(1)


9.”Эрдэнэт үйлдвэр” Дулааны Цахилгаан Станцын барилга
99


10.”Тайгам Алтай” ХХК-ийн“ОЛИМП ХОТХОН”
10


11.”Химон Констракшн” ХХК-ийн “SUNSHINE VILLAGE” хотхон
1519268199


12.”Эм Жэй Эм” ХХК-ий “ХОЙМОР” оффисын барилга

1519268217