ҮББК болон “Голомт” банк хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2018 оны 03 сарын 02, 17:09
1519981793Монголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь сайн сайхныг санхүүжүүлэгч “Голомт” банктай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа. “Санамж бичиг”-ийг ҮББК-ийн ТУЗ-ийн дарга Б.Жүгдэр, “Голомт” банкны Бизнес хөгжлийн газрын захирал Б.Энхтуяа нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ҮББК-ийн санаачлан боловсруулсан “Сервис центр” төслийн хүрээнд амины орон сууц, хувийн сууцны зах зээлд нэн шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон хөгжүүлэх, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хүлэмжийн хийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих Олон улсын хөрөнгө, санхүүжилт татах судалгаа, шинжилгээ хийх, төсөл боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн “Голомт” банкны нэвтрүүлж буй “Амины орон сууц”, “Хувийн сууц”-ны зээлийн үйлчилгээний хүрээнд барилгын салбарт зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх хийгээд ҮББК болон түүний гишүүн компаниудын хэрэгжүүлж буй орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн борлуулалтыг банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэмжих, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар “Санамж бичиг” байгууллаа.
1520213652
1520213679
1520213701
1520213720
1520213740

comments powered by Disqus