Мэргэжлийн холбоод санамж бичиг байгууллаа

2017 оны 01 сарын 23, 13:15
IMG_4144Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо болон Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд мэргэжлийн холбоод хамтран барилгын салбарын бодлогыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах, салбарын инженер техникийн ажилтнуудын тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд санал оруулах, төрийн байгууллагад мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгөх, салбарын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллах чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн мэргэжлийн байгууллагуудад шаардлагатай салбар чиглэлүүдээр барилга угсралтын ажлын аргачлал, зөвлөмжүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, барилгын салбарт мэргэжлийн төрийн бус байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад орших ажээ.