Зөвшөөрөлгүй баригдаж буй 23 барилгыг зарлалаа

2017 оны 03 сарын 17, 12:19
Нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн шалгалтаар барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй 23 барилга бүртгэгдсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Тодруулбал, холбогдох бичиг баримт дутуу, зураг төсөл баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй 23 барилгыг гүйцэтгэсэн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт гаргасан байна.

Шалгалтаар барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Зөрчилтэй барилгуудын 12 нь Баянгол, 5 нь Баянзүрх, 4 нь Хан-Уул, 2 нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа юм.

Цаашид зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлээд нөхөж зөвшөөрөл авдаг байдлыг зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Мөн өмчилсөн газартаа зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж буй иргэд их байгаа аж. Тиймээс зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн барилга барих тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүсэлтийг тавиад байгаа гэдгийг НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга хэллээ.
1489724756
sdagd