Цонхны тавцан суулгах заавар

2014 оны 06 сарын 26, 14:23
Ажлын дараалал:
1. Тавцан суух хэсгийг цэвэрлэх.
2. Багсармал бэлтгэх.
3. Тавцанг суулгах хэмжээгээр тайран бэлтгэх, амлагааг зүсч бэлтгэх.
4. Тавцанг суулгах.

Технологийн шаардлага:
1. Тавцан суух цонхны талбай нь тэгш хог шороогүй цэвэр байх.
2. Багсармалыг хэрэглэх хэмжээгээрээ жигд холин бэлтгэх.
3. Тавцангуудыг суугдах хэмжээгээр тайрч бэлтгэсэн байх. Тавцан суух түвшнөөс багагүй зайд амлагааг зүсэн бэлтгэсэн байх.
4. Хөдөлгөөнгүйгээр хоёр талын хана руу ижил хэмжээтэй суусан байх. 1 градусын налуутай хийсэн байх. Хоёр тавцанг зөрүүгүй угсарсан байх.

Гүйцэтгэх аргачлал:
1. Тавцан суух хэсгийг молдок болон алх, цүүцээр тэгшлэн, хог шороог шүүрдэн цэвэрлэх.
2. Цемент, элс, хайрганы хэмжээг зөв тооцон багсармалыг бэлтгэсэн байх.
3. Цахилгаан зүсэгчээр тавцан суух хэсгийг зүсэн бэлтгэх.
4. Бэлтгэсэн багсармалыг цонхны тавцан суух түвшингээр тэгшлэн бэлтгэх. Тэгшлэсэн багсармал дээр цемэнтийн жигд хутган бэлтгэсэн сүүн шингэнийг асган жигд талбайд тараана. Хоёр хэсэг тавцанг зөрүүгүй суулган бэлтгэсэн талбайд суулган цонхны доогуур тавцанг оруулан бэхэлнэ. Хоёр хавтанг цавуугаар наан уулзвар хэсгийг зориулалтын зүлгүүрээр зүлгэн заагийг арилгана.

Хэмжин шалгах:
1. Тавцан суух хэсэгт овгор товгор үлдсэн эсэх болон хог шороог сайн цэвэрлэснийг шалгах.
2. Багсармалын хольцын хэмжээг болон шаардлагатай хэмжээгээр байгаа эсэхийг шалгана.
3. Зүсч бэлтгэсэн нүхэнд цонхны тавцан хангалттай багтаж суух эсэхийг шалгах.
4. Суулгасан тавцан нь хөдөлгөөнгүй суугдсан болон налуу гаргасан эсэхийг шалгах. Тавцан хооронд залгаас, зааггүй эсэхийг шалгана.

Хүлцэх алдаа:
±10 мм

 

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь Монгол Улсын Барилгын тухай хууль, норм дүрэм, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нийт ажилтан, ажилчдадаа мөрдүүлэх, барилга угсралтын ажилд чанарын нэгдсэн тогтолцоог бий болгох, нэвтрүүлэх, хэвшүүлэх зорилгоор "Видео хичээл"-ийг бэлтгэн барилгын ажил тус бүрийн зааварчилгааг цувралаар хүргэж байна. 

Видео хичээл нь 2700-гаад ажилтантай Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн шилдэг инженерүүдийн ажлын туршлага, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн хамтын бүтээл бөгөөд цаашид засварлан шинэчлэн сайжруулах боломжтой юм. Иймд видео хичээлтэй холбоотой санал, хүсэлтээ хичээл тус бүрийн доор сэтгэгдлээр болон info@ndc.mn хаягаар уламжилна уу. 

Хамтдаа хөгжье.


 
comments powered by Disqus