Авалгүй үлддэг хэв /өөрөө барилгын материал болдог/ хэв хашмал

2016 оны 01 сарын 29, 12:23
1428379372_hev_havshmalЭнэхүү технологийн онцлог нь барилгын ханын бүтээцийг төмөр бетоноор бүрэн цутгах бөгөөд үндсэн хэв хашмалын үүргийг блок, хавтан, плита зэрэг илүү хөнгөн шинж чанартай материалууд гүйцэтгэнэ. Цутгасан бетоныг хатуурсны дараа дээрх хэв хашмалуудыг авдаггүй тул хананд нэмэлт дулаалга, хэв баригчийн үүрэг гүйцэтгэн үлддэг. Хэв хашмалын үндсэн бүтээц нь тухайн төслийн онцлогоос шалтгаалан янз бүрийн загвартай байх бөгөөд тусгай бэхжүүлэгчээр холбож, арматур зангидан завсар хөндий гаргасны дараа түүнд нь бетон цутгадаг.

Дэлхий дахинаа ийм төрлийн хэв хашмалын хэд хэдэн технологи бий. Украины зах зээлд хөндий хөөсөнцөр полистирол хавтангаас бүрдсэн хаягдалгүй, дулаан тусгаарлагчтай хэв хашмалын технологи өргөн хэрэглэгдэж байгаа. Энэ нь каркасан арматуртай, өндөр нягтралтай хөөсөнцөр хавтангаас бүрдсэн хэв хашмал юм. 

Хөөсөнцөр полистиролоос гадна блок, хавтан шиг загвартай хийгдсэн мод-цементэн нэг удаагийн хэв хашмал дэлхий дахинаа түгээмэл хэрэглэгддэг. Ийм хэв хашмалыг мод боловсруулах үйлдвэрээс гарсан шилмүүст модны төрлийн хог хаягдал болон цемент ашиглан үйлдвэрлэдэг.

БАРИЛГА ХӨГЖИЛ сэтгүүлээс